64: ЭХЛЭХ ЗОРИГ

Релиз:

Ямар нэг гайхалтай зүйлийг бүтээх хүсэл байдаг ч, эхлүүлэх зориг хүрэхгүй, хойш тавьж суух нь түгээмэл. Хэн нэгэн хийх болов уу гэж хүлээж суулгүйгээр өөрөө эхлүүлж, бусдад үйлдлээрээ үлгэрлэдэг хүнийг лидер гэж хэлдэг. Нийгэмдээ гэрэл асаах ЭХЛЭХ ЗОРИГ яагаад хүн бүрт хэрэгтэй талаар Дасгалжуулалтын академийн Амбассадор Ж.Мөнхжаргалтай хийсэн яриаг хүлээн авч сонсоорой.




Гадаадад гэр бүлээрээ амьдрахын сайхан болон бэрхшээлтэй талуудын талаар 
Солонгост танхимийн эвэнт хийж эхэлсэн тухай
Дасгалжуулалтын академийн хөтөлбөрт суугаад гарсан бодит үр дүнгүүд
Яагаад бусдыг уриалж, эхлүүлдэг тухай 
Алдаа гаргахаас айдаг эсэх 
Монгол болон Солонгос нийгмийн ялгаа
Эхлүүлсэндээ талархдаг үйл ажиллагаанууд

Яг үнэндээ бүх хүн лидер. Алдаа гаргахаас айлгүй, бусад хүмүүс юу гэх бол гэдгээс эмээлгүй, хүсэл мөрөөдлөө бодит болгож, бусдад гэрэл түгээх үйлд нь бидний яриа урам болж өгсөн гэдэгт итгэлтэй байна.

Амбассадор Ж.Мөнхжаргалын ЭХЛЭХ ЗОРИГ фэйсбүүк группт нэгдэхийг хүсвэл ЭНД ДАРЖ холбогдоорой!

Дасгалжуулалтын академийн "30 хоногт амьдралаа өөрчилье" үнэ төлбөргүй аянд ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй! 

Бидэнтэй холбогдох утас: 99156053, 77156053

"Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" уриан дор 
Бэрхшээл ба Боломж подкасттай хамт байсан танд талархлаа. 

64: ЭХЛЭХ ЗОРИГ

Титульный
64: ЭХЛЭХ ЗОРИГ
Copyright
Релиз

flashback