Яаж Өөрөөрөө Байх Вэ?

Релиз:

Яаж Өөрөөрөө Байх Вэ? Энэ бичлэг дээр та:1. Өөрөөрөө байна гэж юу вэ?2. Яаж өөрөөрөө байх вэ?3. Өөрөөрөө байж чадаагүй тохиолдолд ямар аюултай вэ?4. Өөрөөрөө байж чадаагүйн сул болон давуу тал юу вэ гэдгийг мэдэх болно. Үргэлжлэлийг энд дарж уншина уу!>>>Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.>>>>1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ?Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд  Үргэлжлэл: Өөрөөсөө урвасан, хиймэл дүр төрх бүтээсэн хүмүүсийг алдаршуулдаг энэ ертөнцөд өөрөөрөө байх нь өөртөө өгөх хамгийн том бэлэг юм. Та хэн ч байж болох энэ ертөнцөд өөрөөрөө байх нь маш чухал.Өөрөөрөө байна гэдэг нь юу гэсэн үг вэ?Өөрөөрөө байна гэдэг нь өөрийнхөө бусдаас өвөрмөц байдлыг хүлээн зөвшөөрч, өөрийн үнэ цэн, итгэл үнэмшил, сэтгэл хөдлөлдөө үнэнч байхыг хэлнэ.Яаж өөрөөрөө байх вэ?1.Өөрийгөө ухамсарлах - Өөрөөрөө байх нь өөрийгөө таньж мэдэхээс эхэлнэ. Өөрийн бодол санаа, мэдрэмж, үйлдлүүдээ эргэцүүлэн тунгаан бодож, тэдгээр нь таны хэн бэ гэдэгтэй нийцэж байна уу гэдгийг мэдэх нь чухал. Хэрвээ нийцэж байвал та өөрөөрөө байна.2. Таны үг, үйлдэл, зан байдал өөр өөр нөхцөл байдалд, өөр өөр хүмүүст ихэвчлэн ижил байх ёстой. Хэрвээ үгүй бол та 100% өөрөөрөө биш байна гэж ойлгоорой.3. Өөртөө шударга байх. Өөрийгөө хэн нэгний дүр эсгэхээс зайлсхийх, өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг нуулгүй ил гаргах.4. Өөрийн үнэ цэнтэй нийцэх - Таны хийж буй сонголт, үйлдлүүд таны үнэ цэн, зарчимтай нийцэж байна уу гэдгийг мэдэх. Тийм бол та өөрөөрөө байна.5. Өөрөөрөө байхаас айхгүй байхШүүмжлэл, татгалзлаас айхгүйгээр өөрийгөө чөлөөтэй, тайван илэрхийлэх6. Хичнээн эмзэг ч гэсэн өөрийнхөө жинхэнэ мэдрэмж, сэтгэл хөдлөлийг нуулгүй ил гаргах.7. Бусдаас ирэх шүүмжлэл таныг өөрөөрөө байна уу үгүй юу гэдгийг хэлээд өгнө. Гэсэн хэдий ч өөрөөрөө байгаа эсэхийг танаас өөр сайн мэдэх хүн байхгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.Өөрөөрөө байна гэдэг нь хэцүү үед ч гэсэн өөрөөрөө байж, өөртөө үнэнч байхыг хэлнэ.Өөрөөрөө байж чадаагүй тохиолдолд яадаг вэ? Зарим нэг судалгаанаас үзэхэд:Олон улсын зан үйлийн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар өөрөөрөө байж чадаагүй хүмүүс тодорхорй амжилтанд хүрсэн ч өөрийгөө дутмаг гэж үздэг. Нийт хүмүүсийн 70 хувь амьдралынхаа аль нэг үед ийм байдалтай тулгардаг гэж үздэг. Энэ нь ихэнх хүмүүс өөрөөрөө байж чаддаггүйг харуулж байгаа юм. Pew Research Center-ийн хийсэн судалгаагаар сошиал медиа хэрэглэгчдийн нэлээд хэсэг нь өөрөөрөө байж чадахгүйн дарамтыг мэдэрдэг болохыг тогтоосон. Судалгаанд хамрагдагсдын 59% нь сошиал медиа платформ дээр өөрсдийгөө шударга бусаар танилцуулж  Үргэлжлэлийг энд дарж уншина уу!

Яаж Өөрөөрөө Байх Вэ?

Титульный
ХҮС. ХИЙ. ХҮР. - Ука Төмөрийн Хамт
Copyright
Релиз

flashback